COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Лүн сумын цахилгааны шугамыг засварлаж дуусжээ

2019 оны 6 сарын 17

Arslan.mn

Үерийн улмаас хэд хэдэн газар өндөр хүчдэлийн шугамууд хазайсан байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн XIII хороо Шувуун фабрик орчмоор үерлэсний улмаас өчигдөр 10.20 цагийн орчимд цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хазайж, унасан тул хүчдэлийг чөлөөлжээ. Одоо эдгээр тулгууруудыг сэргээн босгох ажил хийгдэж байна.

Тэгвэл мөн өчигдөр 15.40 минутын орчимд гэмтэж тасарсан 35 кВ-ын Лүн цахилгаан дамжуулах агаарын шугамын унасан тулгууруудыг сэргээн босгох ажлыг УБЦТС ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төвийн засварын бригад өчигдөр 16 цагт гүйцэтгэж дуусгажээ. Төв аймгийн Лүн сумын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамж 16.20 цагт хэвийн болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604853
0 эможи

keyboard_arrow_up