COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“ЛОМБАРД-ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛ“ сургалт, хэлэлцүүлгийг орон нутагт явуулж байна

2019 оны 6 сарын 15

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас Монголын барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоотой хамтран 2018 онд Стандарт, хэмжил зүйн газраас 2017 онд баталсан “Барьцаалан зээлдүүлэх нийтлэг шаардлага MNS:5274-2017 стандарт”, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1999 оны 69 дүгээр тогтоолоор баталсан “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний ажиллах журам”-ын хэрэгжилтийг хангах хяналт шалгалтын ажлыг явуулж, мөн “Ломбард-эрх зүйн боловсрол” сургалт, хэлэлцүүлгийг нийслэлийн хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж байгаа 416 иргэн, хуулийн этгээдийг хамруулан зохион байгуулж батламж олгож байсан.
Хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллага 2019 онд дээрх сургалт, хэлэлцүүлгийг орон нутаг зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган энэ оны 06 дугаар сараас эхлүүлж байна.
Эхний сургалт, хэлэлцүүлэг энэ оны 06 дугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Дархан-Уул, Орхон аймаг зохион байгуулагдах бөгөөд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хууль, тогтоомж, барьцааны эд зүйлийн бүртгэлийн цахим сангийн талаар мэдээлэл хийж, харилцан мэдээлэл солилцож ажиллана.

Эх сурвалж: police.gov.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604824
0 эможи

keyboard_arrow_up