COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Дархан-Уул аймгийн хүүхдийн паркийн 15 га газарт нь казино, зочид буудал барих гэж байна”

2019 оны 5 сарын 22

Arslan.mn

Дархан  аймгийн залуучуудын холбооноос хотын хүүхдийн паркийн газар дээр казино барих гэж буйг эсэргүүцэн  өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Дархан-Уул аймгийн залуучуудын холбооны тэргүүн Ж.Ганболд:

“Дархан хотын хүүхдийн парк бол 44.5 га газартай монголдоо томоохонд тооцогддог парк юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 02-нд аймгийн ИТХ-аас паркийн эзэмшил газрын 8.4 га газрыг тусгай хэрэгцээнээс гаргасан. Үүнийхээ араас 15 га газарт нь казино байгуулах зураг төслийг БНСУ-ын компаниар хийлгэсэн байгааг бид олж мэдлээ. Тусгай хамгаалалтаас гаргасан 8.4 га газраа “Дархан Минж” гэдэг компанид эзэмшүүлсэн байсан.

Хүүхдийн паркийн 8.4 га газартай холбоотой асуудалд дарханчууд анхаарлаа хандуулж хэлэлцүүлэг, эсэргүүцэл өрнүүлээд эхэлтэл дахиад 15 га газарт дахин төлөвлөлтийг БНСУ-ын Сөүл хотын Казан дүүрэгт байрладаг Еэлдам гэдэг компаниар хийлгэсэн байгаа нь илэрсэн.

Жирийн хүн ийм өндөр үнэтэй компаниар энэ ажлыг хийлгэж чадахгүй. Ард нь маш том нөлөө бүхий хүн байна. Энэ ажлыг маш эртнээс төлөвлөж хийсэн болох нь тодорхой байна. 

Улаанбаатарт газар зардаг асуудал одоо орон нутагт шилжжээ. Тэгэх тэгэхдээ бүр казино, зочид буудал, апартмент, театр, худалдааны төв зэргийг барьж байгуулахаар төлөвлөж, төсөв санхүүг нь хүртэл тооцчихсон байна. Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нар энэ асуудалд холбоотой эсэх талаараа албан ёсоор мэдээлэл өгөх ёстой." гэлээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603820
0 эможи

keyboard_arrow_up