COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ МЭДЭЭ: Баян-Өлгий аймагт хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо

2019 оны 5 сарын 01

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд гэр бүлийн хоёр хүн энэ сарын 28-ны өдөр тодорхой бус өвчнөөр өвчилж, нөхөр нь нас барсан  тохиолдол бүртгэгджээ. Харин эхнэрийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэн эмчилгээ хийж байна.

Холбогдох байгууллагууд өвчилсөн болон нас барсан иргэнээс дээж авч, Улаанбаатар хотод явуулсан ч шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Харин аймгийн Онцгой комиссоос тухайн иргэдийн амьдарч байсан гэр орон, эмчлүүлж байгаа аймгийн Нэгдсэн эмнэлэг, зорчиж явсан Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд өнөөдрөөс тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоов.

Аймгийн ЗДТГ-аас мэдээлснээр шинжилгээний эцсийн хариу сэжигтэй тохиолдол илэрснээс хойш 72 цагийн дотор гарна. Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, хорио цээрийн дэглэм тогтоосон чиглэлд зорчихгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна. 

Мөн ор үндэслэлгүй худал ташаа мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж байна.

Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэх ШУУРХАЙ ШТАБ байгуулан ажиллуулж байгаа бөгөөд 70427049, 98425101 дугаартай утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
602896
4 эможи

someone
2019-05-04 02:23
tuhain irgeniig orshuulahdaa hajuud n bsn 17hunii tuhai irged medehiig husej bga. enehuu 17hunii baidal n ymrhuu bgam bol?shinjilgee hiisen boluu?ymr negen arga hemjee awsn boluu? ene n tuhai medeelel oruulj ugne u!!!
keyboard_arrow_up