COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай чөлөө авна

2019 оны 4 сарын 23

Холбоотой Зураг

Дорнод аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар албан хаагчиддаа хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох тушаал гаргажээ.

Тус газраас аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, салалтыг бууруулах зорилго тавин ажиллаж байгаа юм. Мөн дээрх санаачилгыг төрийн болон хувийн байгууллагуудад хэрэгжүүлэхийг уриаллаа.

Тус газрын дарга Э.Жавхлангаас энэ талаар тодруулахад "Гэр бүлээ хангалуун сайхан амьдруулахын тулд л хүн ажил хөдөлмөр хийдэг. Гэтэл өнөөдөр хүүхэд, мөнгө хоёрын байр нь солигдчихож. Байр нь солигдчихсон болохоор гэр бүлдээ зарцуулж буй цаг хугацаа нь хомсдож, гэр бүлийн уур амьсгал хөндийрч эхэлж байх шиг. Ажил ажил гэж явсаар байгаад хүүхдийнхээ хүүхэд насыг харахгүй өнгөрөөчих вий дээ, хүүхэддээ өөрийнхөө залуу насыг харуулалгүй өнгөрүүлчих вий дээ гэж боддог. Тиймээс уг шийдвэрийг гаргасан” гэсэн юм.

Эх сурвалж: MONTSAME.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
602556
35 эможи

zochin
2019-04-24 14:09
zov sanaa baina 1 udur amarch huuhduudteigee hamt jargaltai baihad yahaw dee
Зочин
2019-04-23 19:25
Zov sanaa baina. Huuhdiin torson odroor arai ch arhidah aav eej baihgui bailgui dee.
Зочин
2019-04-23 17:42
ямар үед ингэж их анхаараад ямар үед хоосон гэрт цоожтой орхиулж бсан бэ, Нөхөн төлбөр АВИЙ
зочин
2019-04-23 17:35
Болж л байна шүү дэ. Зарим нэг нь атаархаад байгаа юм уу !!!
Зочин
2019-04-23 16:39
Бүх л зүйл хуулийн дагуу байх ёстой. Хуульд заасан амралт баяр ёслолын өдөр мөнсөн бил үү. Хүүхдийн төрсөн өдөр гэж ээжүүдэд ажил тасалж, архидах өдөр болгож дээ.
Иргэн
2019-04-23 10:14
Сайхан юмаа, татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаад л, тэрнийгээ шинэ юм хийж байна гэнэ ээ
keyboard_arrow_up