COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хэнтий, Дорнод аймгийн нутагт гарсан түймрийг цурманд оруулав

2019 оны 4 сарын 08

Arslan.mn

Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Цэгээний тал” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр хээрий түймэр гарсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 71 иргэн, нийт 83 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 00:03 цагт цурманд оруулан дөрөвдүгээр сарын 6-ны өдөр бүрэн унтраажээ. Түймэрт нийт 12 га орчим бэлчээрийн талбай шатсан байна.

Харин Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 836-837 дугаар тэмдэгтийн чиглэлээр 2019 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 16:35 цагт ОХУ-аас хээрийн түймэр хил даван орж ирсэн тухай дуудлага иржээ.

Аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0275 дугаар анги, сумын ЗДТГ-ын нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 09:15 цагт цурманд оруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602012
0 эможи

keyboard_arrow_up