COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хамтран амьдрагчаа хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ

2019 оны 3 сарын 05

Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Нуурын завсар” гэх газарт “2018 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө иргэн Н-ийг хөнөөж, цогцсыг гэрийн хажууд байсан тэргэнд хийгээд ойролцоох жалганд оруулан шатаасан гэмт хэрэг гарсан.

40 хүнийг шүүгч, ерөнхий шүүгчээр томилжээ Прокурор зургаан шүүгчийг яллагдагчаар татахаас татгалзав Arslan.mn

Уг гэмт хэргийг хохирогчийн хамтран амьдрагч Б нь үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.

Төв Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар шүүгдэгч Ц.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч С.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ц.Н-ийн толгой, цээжин тус газарт нь цохин хөнөөсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ял оноосон байна гэж Төв аймгийн прокурорын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600844
2 эможи

keyboard_arrow_up