COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Зэвсэгтэй цэрэг оргож, ОХУ-ын хил давжээ

2019 оны 1 сарын 31

Холбоотой Зураг

Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг оргосон хэрэг өчигдөр гарчээ. Энэ талаар Хил Хамгаалах Ерөнхий Газраас тодруулахад ийм явдал болсон нь үнэн гэсэн хариулт өглөө.

Увс аймаг дахь 0311 дүгээр ангийн хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Ц.Вангансүрэн 2019 оны нэгдүгээр сарын 30-нд морин уналгатайгаар, үүрэг гүйцэтгэхэд олгогддог зэвсэгтэйгээ харуулын байрыг орхин оргосон байна. Тэрбээр Завхан аймгийн Асгат сумаас хилийн цэргийн албанд татагдсан аж. 

Эрлийн ажиллагааны явцад оргосон байлдагчийг ОХУ-ын тал руу давсныг тогтоожээ. Тиймээс энэ талаар ОХУ-ын талд албан ёсоор мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар ХХЕГ, ЦЕГ болон Увс, Завхан аймаг дахь хилийн ангиудын хамтарсан эрлийг баг ажиллаж байгаа аж. Мөн ОХУ-ын тал ч эрлийн ажиллагаанд оролцож байгааг албаны эх сурвалж хэллээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
599875
2 эможи

keyboard_arrow_up