COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Гарааны бизнес эрхлэх залуучуудын багт 10 сая төгрөгийн буцалтгүй тэтгэлэг олгоно

2019 оны 1 сарын 24

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын энэ сарын 23-ны өдрийн ээлжит ІХ хуралдаанаар "Залуучуудыг ажлын байрыг дэмжих дэд хөтөлбөр" баталсан юм.   

NEW BUSINESS зурган илэрцүүд    

  Тус хөтөлбөр нь орон нутгийн хэрэгцээ шаардлага, түүхий эдийн нөөц боломжид тулгуурласан, зах зээлд өрсөлдөх чадвартай гарааны бизнес эрхлэх хүсэлтэй ажилгүй болон хувиараа бизнес эрхлэгч 15-34 насны залуучуудыг дэмжих, ажлын байр бий болгох зорилготой.

      Хөтөлбөрт зааснаар гарааны бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудын төслийг шалгаруулж, эхний байрт орсон залуучуудын нэг багт 10 сая төгрөгийн буцалтгүй тэтгэлэг, бусад байранд орсон багуудад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон бусад эх үүсвэрээс эргэн төлөлттэй нөхцөлөөр хөнгөлөлттэй зээл олгох аж. Мөн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв байгуулж, ажил хайгчийн хөдөлмөр эрхлэх ур чадварт үнэлгээ хийх, бизнес төлөвлөгөө боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх, ажлын байранд зуучлах зэрэг үйлчилгээ үзүүлэх гэнэ.

Харин уг хөтөлбөрийн хэрэгжилтэд аймгийн ИТХ-ын дэргэд байгуулах Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих бодлогын хороо, Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөл хяналт тавихаар зохицуулжээ.

 

"Залуучуудыг ажлын байрыг дэмжих дэд хөтөлбөр"-ийг энэ онд багтаан хэрэгжүүлэх ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599660
0 эможи

keyboard_arrow_up