COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Зам тээврийн ослын улмаас хүүхэд амь насаа алдсан тохиолдлын 73 хувь нь орон нутагт бүртгэгджээ

2019 оны 1 сарын 18

2018 оны статистик үзүүлэлтээр улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1,120 бүртгэгджээ.

хүүхдийн замын осол зурган илэрцүүд

Ослын улмаас 45 хүүхэд амь насаа алдаж, 1,189 хүүхэд гэмтэл авснаас 143 хүүхэд ноцтой гэмтэл авч, эрүүл мэндээрээ ноцтой хохирсон байна. Дээрх үзүүлэлтийг өнгөрсөн онтой харьцуулахад хүүхэд өртсөн ослын гаралт 10 хувиар өссөн ч амь насаа алдсан хүүхэд 18  хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 23 хувиар тус тус буурчээ.

Гэсэн хэдий ч зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдийн 73 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд 70 орчим хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч хэлбэрээр буюу автомашинд хамгаалах суудал, хэрэгсэл хэрэглэлгүй буруу тээвэрлэсэнээс шалтгаалсан байна.

Хүүхдүүд эцэг, эх, ах эгч, эмээ, өвөө, томчуудтай явж байхдаа хамгийн аюулгүй гэж боддог хэдий ч томчуудын буруу үйлдлийн улмаас бяцхан үрс амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та хүүхдэдээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.

 

 

 

Эх сурвалж: ТЦА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599414
0 эможи

keyboard_arrow_up