COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Томуугийн дэгдэлтээс шалтгаалан хөл хорио тогтоож, эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгоно

2019 оны 1 сарын 14

Arslan.mn

Орхон аймгийн БОЭТ-д нийт 407 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 135 буюу 33,2 хувь нь уушгины өрөвсөл, амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна.Үүнээс БОЭТ-ийн хүүхдийн тасаг хэвийн өдрүүдээс 3 дахин их ачаалалтай ажиллаж, 133 хэвтэн эмчлүүлэгсэдтэй байгааг ЭМГ-аас мэдээлж байна.Түргэн тусламжийн төвийн хандалтаар нь авч үзвэл 7 хоногт 558 буюу 34,9 хувь нь томуу, томуу төст өвчин эзэлж байгаагаас 0-4 насны хүүхдийн өвчлөл 87,2 хувийг эзэлж байна.

Томуугийн өвчлөл хурдацтай өсч, эрүүл мэндийн байгууллагын ачаалал хэтэрсэнтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд хаах саналыг эрүүл мэндийн газраас гаргаж, аймгийн засаг даргын зүгээс ханиад томуугаар хүүхэд нь өвчилсөн тохиолдолд эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгож, гэрээр эмчилгээ хийхийг чиглэл болголоо.

Үүнд төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамаарч байгаа бөгөөд эхний ээлжинд 14хоногоор хөл хорио тогтоохоор болжээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599244
1 эможи

keyboard_arrow_up