COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн албаны шалгалтаар явж байсан ЗГХЭГ-ынхан Солонготын даваанд онхолджээ

2018 оны 11 сарын 22

Солонготын давааны орчимд өчигдөр орой зам тээврийн осол гарчээ.

Arslan.mn

Энэ талаар "2018.11.21-ний өдөр 20:30 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас 130 гаруй километрт Солонготын давааны өвөрт шороон замд T.Land cruiser-200 маркийн автомашин замаас гарч, гүүрний далан мөргөж жолооч 60 настай Б, 54 настай Г, 29 настай Ж, 36 настай Ц нарын дөрвөн хүн гэмтсэн ослыг Архангай аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.

Машинд явсан дөрвөн хүний нэг нь ухаан ороогүй, бусдынх нь биеийн байдал гайгүй байгаа. Тэднийг авч ирэхээр нисдэг тэрэг явсан" тухай  мэдээллийг Тээврийн Цагдаагийн албанаасмэдээллээ.

Осолд орсон дөрвөн хүний хоёр нь Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын ажилтан ууд байсан бөгөөд төрийн албаны шалгалтаар явж байсныг эх сурвалж хэлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
angry an post
597463
5 эможи

keyboard_arrow_up