COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

П.Мөнхтөр: Чойбалсан хотод хятад эзэнтэй нэг ч дэлгүүр, зоогийн газар байхгүй

2018 оны 9 сарын 26

Arslan.mn

Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, Миний бие хүн амын өсөлтийг төрийн бодлогоор дэмжихийг хүсэх тухай захирамжийг 2018 оны наймдугаар сарын 25-ны өдөр гаргасан. Уг захирамжид:

  • Залуу гэр бүл бүр 5-аас дээш хүүхэдтэй болохыг уриалсугай 
  • 2000 оноос хойш төрсөн нөхөн үржихүйн насны залуучууд гэр бүл төлөвлөлтийг зөв хийж, улс орны хөгжилд бодит хувь нэмэр оруулан олон хүүхэд төрүүлсэн тохиолдолд төрөөс дараах дэмжлэг үзүүлдэг байхыг УИХ, ЗГ-аас хүссүгэй. Үүнд,  4 хүүхэдтэй гэр бүлийн эцэг, эхийн аль нэгийг тогтвортой ажлын байраар хангах, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн гэр бүлийн эцэг, эхийг хоёуланг нь ажлын байртай болгох, 8 буюу түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөж буй гэр бүлд төрөөс орон сууц үнэ төлбөргүй өгөх зэрэг заалтыг тусгасан бөгөөд энэхүү саналаа УИХ, Засгийн газарт албан ёсоор гаргахаар шийдвэрлэжээ. 

Arslan.mn

Миний гаргасан хүн амын өсөлтийг дэмжих тухай энэ захирамжийг фэйсбүүк дэх Босоо Хөх Монгол Энхбаатар хэмээх хаягтай этгээд гуйвуулж, хүн амаа өсгөх нэрийн дор урд хөршийнхөнтэй цус сэлбэх гэж байна гэж ор үндэсгүй мэдээллийг цахим орчинд тарааж байна. Тиймээс гүтгэсэн этгээдийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар гомдол гаргана гэв. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595282
0 эможи

keyboard_arrow_up