COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Баян-Өлгий аймагт “Бүргэдийн баяр” болно

2018 оны 9 сарын 13

Arslan.mn

Монголын аялал жуулчлалын томоохон эвэнт арга хэмжээнүүдийн нэг болох "Бүргэдийн баяр"-ыг энэ жил аравдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Баян-Өлгий Бугат сумын Саят толгой хэмээх газарт зохион байгуулахаар болжээ.

Арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчдийн холбоо хамтран явуулах бөгөөд холбогдох байгууллагуудаас өгсөн мэдээллээр дэлхийн 100 гаруй орноос 1500 орчим жуулчин ирнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна.

"Бүргэдийн баяр" нь тэмцээний хэлбэрээр явагддаг бөгөөд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан баярын талбайд орж ирдэг. Оролцогчдыг казах түмний уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн болон сургаж гаршуулсан байдал зэрэг олон нарийн шалгуураар шалгаж, хамгийн уран оёсон үндэсний хувцас, морь болон бүргэдийн тоноглолтой оролцогчдоос шилдгүүдийг тодруулдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594822
0 эможи

keyboard_arrow_up