COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Гандантэгчэнлин хийдээс Баян-Өлгий аймгийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүллээ

2018 оны 8 сарын 21

Arslan.mn

Өнгөрсөн долоодугаар сард орсон үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд олгож буй Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тусламжийн цуваа тус аймгийг зорилоо.

Arslan.mn

Баян-Өлгий аймагт болсон гамшигт Өлгий сумын 530 айл өрхийн 2,512 хүн нэрвэгдэж, 300 гаруй өрх орон гэргүй болсон бөгөөд иргэдэд туслах аян орон даяар үргэлжилсээр байгаа. Тэгвэл МБШТ Гандэнтэгчэнлин хийдийн дэргэдэх Шашны дээд сургуулийн санаачилгаар Буддын сүм хийдүүд 20 орчим сая төгрөгийн хандив цуглуулсан байна. Улмаар иж бүрэн 10 монгол гэр, Гандэнтэгчэнлин хийдийн Жасаас гурил, будаа, цай тэргүүтэн хүнс, гэр бүлийн хэрэгцээнд зориулсан хувцаснаас гадна энэхүү тусламжийг хүргэх замын зардал зэргийг өнөөдөр Баян-Өлгийн аймгийн Рашгэмпэлин хийдийн тэргүүн Гүнчингийн Батхүүд гардууллаа. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Бурхан шашны төв Эрдэнэмандал хийд нэг гэрийг нь гаргаж байгаа аж.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594056
0 эможи

keyboard_arrow_up