COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сайншанд-Хамарын хийд зорчих зам эвдэрчээ

2018 оны 8 сарын 14

Наймдугаар сарын 12-нд Дорноговийн нутгаар орсон  усархаг аадар борооны улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замын зарим хэсэг эвдэрчээ.

Сайншанд сумаас  тав, 14, 29 дэх км орчимд авто зам дээгүүр ус хальж урсан авто замын далан суурийг угааж хөвөөг урсгасан бөгөөд мөн авто замын хийц болон зорчих хэсэгт эвдрэл үүсэн замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах нөхцөл бүрдсэн аж.  Борооны  усанд эвдэрсэн  замыг хэзээ засаж хэвийн байдалд оруулах талаар албаныхнаас мэдээлэл авах гэсэн боловч зарим нь амралттай байгаа талаар эх сурвалж хэллээ.

 Орон нутгаас зорчигч, тээвэрчдэд зориулан эвдэрсэн газарт авто замын эвдрэлийг заасан анхааруулах тэмдэг тэмдэглэгээг тавьжээ. Мөн иргэдийг тус замаар зорчихдоо тэмдэглэгээг сайтар харж анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж буй. Замын эвдрэл нийт 2.5 км үргэлжилжээ.

 

Эх сурвалж: dornogovipost.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593811
0 эможи

keyboard_arrow_up