COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Мал угаалгын ажилд зөөврийн тоног төхөөрөмж ашиглаж байна

2018 оны 8 сарын 13

Малын угаалгын ажил орон нутагт үргэлжилж байна.

Зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө бог малыг усанд умбуулан угаадаг байсан уламжлалт арга хэмжээг сэргээж, зориулалтын зөөврийн тоног төхөөрөмжийг ХХААХҮЯ-наас аймгуудад хүлээлгэн өгч байна. Энэ удаад салбарын төвийн бүсийн зөвлөгөөний үеэр Өвөрхангай аймагт уг төхөөрөмжийг үзүүлэх сургалт болжээ.

Малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нийт 225 ширхэг мал угаалгын зөөврийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгснөөр нийт бог малын 30 хүртэл хувийг угаах буюу креолинжүүлэх боломж бүрджээ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан салбар яам малаа аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх шат дараатай, олон төрлийн арга хэмжээ авч байгаагийн нэг нь энэ аж.

Бог малыг бүтэн биеэр умбуулан угааснаар малын амьдын жин нэмэгдэж, арьс эрүүлжинэ. 

Паразит, шимэгч өвчнөөс урьдчилан сэргийлснээр түүхий эдийн чанар сайжирч, үнэ ханш нь өсөх түүнийгээ дагаад малчдын орлогыг нэмэгдэнэ гэдгийг холбогдох мэргэжлийн байгууллага онцолж байна. Өөрөөр хэлбэл, нэгж малаас малчинд өгөх өгөөж 30 хувиар дээшилж, цаашлаад мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилготой манай улсын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх ач холбогдолтой.

Мал угаалгын ажилд зөөврийн тоног төхөөрөмж ашиглаж байгаад орон нутгийн малчид талархаж байгаа аж.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593767
0 эможи

keyboard_arrow_up