COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Үерт автсан 20 гаруй айлыг нүүлгэн шилжүүлээд байна

2018 оны 8 сарын 13

Arslan.mn

Дорноговь аймгийн Айраг суманд наймдугаар сарын 12-ны өдрийн 02:00-19:15 цагийн хооронд орсон борооны улмаас хонхор газарт их хэмжээний ус тогтож, найман айлын гэр усанд автсан тухай дуудлагыг 04:40 цагт хүлээн авсан. 

Дуудлагын дагуу Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги,  Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Айраг сум дахь Улсын нөөцийн салбар, орон нутгийн иргэд зэрэг нийт  36 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, үерт автсан 20 гаруй айл өрх,  нэг  автомашиныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлээд байна.

Мөн үер буух үеэр хоёр хүн урссан тухай дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн таван алба хаагч, нэг автомашин, нэг завьтайгаар  150 км зам туулан очиж,  Хэнтий аймгийн Хэрлэн сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан иргэн Э (37 настай, эмэгтэй), Н (50 настай, эмэгтэй) нарын  цогцсыг голын уснаас гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593733
0 эможи

keyboard_arrow_up