COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Үерт эвдэрсэн хот хоорондын авто замыг засварлаж байна

2018 оны 8 сарын 06

Сүүлийн өдрүүдэд Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар усархаг бороо үргэлжлэн орж байгаа билээ. Долдугаар сарын 31, наймдугаар сарын 1-ний өдөр орсон ширүүн аадар борооны улмаас тус аймгийн Дэлгэр сумыг дайран өнгөрдөг А0303 дугаартай Алтай-Баянхонгор чиглэлийн 128 км хатуу хучилттай авто зам дагуу 12 хэсэгт эвдрэл гарч, хот хоорондын тээврийн үйлчилгээнд хүндрэл үүсгэсэн юм.

Тэгвэл тус автозамын эвдрэл гэмтлийг арилгахаар Говь-Алтай аймгийн авто зам засвар арчилгааны “АЗЗА” ТӨХК ажиллаж байна. 

Ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа учир тус чиглэлд зорчиж буй жолооч нарыг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг “АЗЗА” ТӨХК-иас зөвлөлөө.

Эх сурвалж: MONTSAME.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593508
0 эможи

keyboard_arrow_up