COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТҮР ЗАМ ТАВЬЖ БАЙНА

2018 оны 8 сарын 02

Түр зам тавьж байна

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замд долдугаар сарын 31-нд үер бууснаас тээврийн хэрэгсэл явах боломжгүй болж, нүүрс тээвэрлэлт зогсоод байсан.

Тээвэрлэлтийг хэвийн үргэлжүүлэхийн тулд 10 км түр зам тавьж буй аж. Замын ажил 70 гаруй хувьтай яваа бөгөөд өнөөдөртөө багтаан уг замыг нээх төлөвлөгөөтэй юм байна.

Зам нээгдмэгц нүүрс тээврийн 380 гаруй авто машиныг нэвтрүүлэх боломжтой болох гэнэ.

Онцлоход, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замд өнгөрсөн долдугаар сарын 14-31-ний хооронд таван удаа үер буужээ. Үерийн улмаас нүүрс тээвэрлэдэг гол зам эвдэрсэн бөгөөд засахад хугацаа нэлээд орох аж. Тиймээс дээрх түр замыг барьжээ.

Үндсэн замыг засаж дуусахад 20 гаруй хоног шаардах гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593393
0 эможи

keyboard_arrow_up