COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хууль бусаар тарвага агнасан этгээдүүдийг илрүүлжээ

2018 оны 7 сарын 23

Хууль бусаар тарвага агнасан этгээдүүдийг илрүүлжээ

Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас Уянга сумын зургадугаар багийн нутаг Бөөрөлжүүтийн ам гэх газраас 10 тооны тарвага хууль бусаар агнасан зөрчлийг илрүүлж, иргэн "Б", "Н", "Г" нарын гаргасан зөрчлийг хуулийн дагуу шалгаж, мэргэжлийн байгууллагад шилжүүлжээ.

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-д хугацаа дууссан гэрээ зөршөөрлөөр, эсхүл гэрээ зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө орлогийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, иргэнийг 150 нэгж, хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Иймд иргэд та бүхэн хуулийг чанд сахин ховордож байгаа ан амьтныг хууль бусаар агнахгүй байхыг сануулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593073
0 эможи

keyboard_arrow_up