COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сэлэнгэ аймагт хууль бус олборлолт хийж байсан нөхөрлөлүүдийг албадан зогсоолоо

2018 оны 6 сарын 10

Сүүлийн жилүүдэд хууль бусаар олборлолт хийж, хариуцлагатай бичил уул уурхай нэрээр нөхөрлөл байгуулан иргэд байгаль дэлхийгээ сүйтгэн газар шороогоо ухах үйл ажиллагаа газар аваад байна. Гэвч нөхөрлөл гэх нэрийдлээр өнөөх л хөдөлмөрийн аюулгүй байдал, олборлолт хийх технологи, нөхөн сэргээлт асуудлууд орхигдож ойр хавийн гол, мөрөн ширгэн, энд тэндгүй сэндийчээд байгаа билээ. 

Тиймээс ХЗДХЯ, БОАЖЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Мөрдөн байцаах алба хамтран байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр "Байгалиа хамгаалья" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд явуулсан. Тус аян үр дүнгээ өгч улсын хэмжээнд нэлээдгүй хяналт, шалгалтууд хийгдэж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоогоод байна. 

Тэгвэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/168 тоот захирамжийн дагуу Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг Ерөө сум, Бугант тосгоны нутаг "Хэрээн гол" "Хавчирганы Ам", "Их Алт" гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан болон олборлохоор бэлтгэсэн иргэд, нөхөрлөлүүдийг албадан буулгаж, техник тоног төхөөрөмжийг нь хураан авлаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58278
0 эможи

Зочин
2018-06-11 01:10
ok saiha
Зочин
2018-06-11 01:10
ok sa
zochin
2018-06-10 21:51
TOR mn eentei bolson n medegdej bn eeb giin ued eh oron mn gamhig bolson bisan odoo EZEN n yumaa medej EREG n usaa hashdag boljdee zaaval boslogo temtsel geh yugui TOR ajiaa medeed ingej zohitsuulj goldrod oruulj bolj l bn TOR zasag UIH d AMJILT huse ard irged bid demjin talarhaj bn aaa bas dahin AMJILT
Zochin
2018-06-10 07:27
Mash sain ba
keyboard_arrow_up