COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Есөн жил ургуулсан ойн зурвас өлдсөн бугын зоог болжээ

2018 оны 3 сарын 06

Элсэн манхан, өндөр өвсөнд халхлагдсан бугын сүрэг тайван гэгч идээшилнэ. Соёондой, шуумгай дайр болов уу гэмээр биеэр жижиг нь бусдыгаа бараадан хэвтэх нь гэнэт цадахын зовлонг амсаж, хоолондоо пологтсон хүүхэд шиг харагдав. Эсвэл тэд идэш тэжээлийн эрэлд ядарсан байж ч мэднэ. Хонь, ямаа зэрэг бог малынхаас ялимгүй том, тэмээнийхээс жижгэвтэр хоргол энд тэндгүй байх нь энэ газар бугын идээшил нутаг хэдийнэ болсныг илтгэх аж.

Бид алхам алхмаар ойртсоор тэднийг халхавчлах бамбай болсон довцог дээр ирэхэд бугын сүрэг бусдын эзэмшил нутагт буйгаа сая ойлгосон мэт цочин дайжлаа. Гэвч тэд холдсонгүй. Төмөр торонд хөл нь тээглэж, дөнгөлөгдсөн нэгэндээ хоргодсон сэтгэл нь тэднийг “чөдөрлөж” орхисон нь тэр. Тэндхийн манаач залуу “Эднийг хөөгөөд дийлэхээ байсан. Түүртэлгүй хашлага давж, чөлөөтэй орж гардаг. Намайг бүр тоохгүй шүү. Мотоциклоор хөөгөөд ч нэмэргүй. Сүүлдээ эвлэрсэн. Гэнэт олон хүн хараад цочсондоо хөл нь тээглэчихлээ” хэмээн ярьсан юм.

Монгол орны Хангай, Хэнтий, Хөвсгөл, Их Хянганы ой бүхий нутагт тархан амьдардаг бугын сүрэг малтай ийн бэлчээр булаалдан, суурин газар бараадаж, түүгээр ч зогсохгүй судлаачдын хөдөлмөрийг сүйтгэж, балаг тарьсан тухай мэдээлэл авсан манай сурвалжлах баг Булган аймгийн Рашаант сумын нутаг, Элсэн тасархайд орших ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийг судлах суурин судалгааны төвийг өнгөрсөн амралтын өдөр зорьсон юм.

8000 МОД ҮХЖЭЭ

Цөлжилтийг судлах суурин судалгааны төвийг НҮБ, Швейцарийн хөгжлийн агентлаг, БОНХЯ (хуучнаар) зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр 2009 онд байгуулжээ. Тэр үеэс эрдэмтэн, судлаачид гадаад, дотоодынхонтой хамтарсан цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, цөлжилт хэмээх аюулыг хэрхэн “дарж авах” туршилтуудаа эл талбайд хийж эхэлсэн байна. Энэ ажлын нэг хэсэг нь ойжуулалт юм. Тэд есөн жилийн хугацаанд хашаандаа 8000 гаруй мод тарьсан ч идэш тэжээлийн эрэлд гарсан бугын сүрэг түүнийг нь юу ч үгүй болгожээ.

Тийм мод, ургамал гэж таних аргагүй мөлчийсөн, нүцгэн ишнүүд л үлдсэн байв. Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан Э.Дашням “Судалгааны төв байгуулсан энэ хэсэг өмнө нь элс, шороо бужигнасан шар тал байлаа. Харин бид хашиж хамгаалан, ойн зурвас байгуулснаар олон төрлийн ургамал сэргэн ургаж, амьтад нутагших таатай нөхцөл бүрдсэн. Буга идээшсэн нь ч үүнтэй холбоотой. Үүнээс гадна үнэг, хярс, туулай, зараа зэрэг амьтан ч энэ хавиар “эргэлдэж”, бидний ажлыг бусниулах боллоо” хэмээн ярьсан. Буга, үнэг зэрэг биерхүү амьтан ойжуулсан талбайн хашааг зад татан бужигнуулдаг бол хулгана, туулай хөрсөнд суулгасан үрийг нь тарааж, заримыг нь идчихдэг гэмтэй аж.

...Есөн жилийн хөдөлмөрөө үрэн таран хийлгэсэн хамт олон арга ядаад хашаанд нь үе үе зочилж, сандаргах бугануудыг тэжээхээр “Ашигт долооц” нэртэй хүчит тэжээл хаа сайгүй тавьсан ч тэд өнөөхийг нь тоохгүй байгаа бололтой. Захаас нь хэмлээд, үйрүүлээд орхисон нь энд тэндгүй харагдана. Энэ асуудлыг шийдүүлэх зорилгоор БОАЖЯ, Хөгнө, Тарнын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныханд албан бичиг хүргүүлсэн ч өдий хүртэл хариу өгөөгүйг судлаачид онцолсон

... Зэрлэг амьтдаас гадна ойр хавийн малчид ч судалгааны төвийн хашаа руу малаа оруулж, сүйтгэсэн тохиолдол хэдэнтээ гарчээ. Тиймээс эрдэм шинжилгээний туслах ажилтан Н.Баярбатаар хашаагаа байнга мануулах болжээ. Тэрбээр “Янзын сайхан ургаж байсан моднууд минь хэдхэн өдөрт үгүй болчихлоо. 100 хувь ургаж байсан юм. Сэргэн ургах магадлал тун бага” хэмээн халаглан сууна.

Үргэлжлэлийг эндээс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54583
0 эможи
keyboard_arrow_up