COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Сар шинийн өдрүүдэд цасан шуургатай байхыг анхааруулж байна

2018 оны 2 сарын 16

Arslan.mn

Шинийн 2 буюу энэ сарын 17-нд нутгийн баруун болон төвийн нутгаар, шинийн 3-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилээний газраас мэдээлэв.

Иймд орон нутгийг зорьж буй иргэдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. Мөн хол замд гарахдаа дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг сайтар хангах, аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг мөн анхааруулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
53924
3 эможи
keyboard_arrow_up