COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Орон нутгийн замд хөдөлгөөнт пост ажиллаж байна

2018 оны 1 сарын 30

Хот хоорондын замаар дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, мал, мах, түүхий эд, мод модон материалын хууль бус үйлдэлтэй тэмцэх ажлын хүрээнд Архангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс албан хэрэгцээнд тусгай зориулалтын “Ford trasit” маркийн автомашин хүлээлгэн өгчээ. Тус аймгийн Цагдаагийн газраас уг автомашиныг гадна орчны хөдөлгөөнийг хянах хяналтын камер байрлуулан тоноглож, хоёр алба хаагч амрах унтлагын ор, хүйтний улиралд ашиглах галлагааны пийшин, бичиг хэргийн ширээ, сандал, гал зуухны шүүгээ, хийн зуух болон гал тогооны иж бүрэн хэрэгслийг бэлтгэн хот хоорондын замд хөдөлгөөнт эргүүл, явуулын постыг байнга ажиллуулан хяналт тавин ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53128
0 эможи
keyboard_arrow_up