COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Тост, Тосон Бумбын нурууг уул уурхайн компаниуд ухаж эхэлснийг зогсоохыг шаардаж байна

2018 оны 1 сарын 19

Arslan.mn

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост, Тосон Бумбын нурууг уул уурхайн компаниуд ухаж эхэлсэнтэй холбоотойгоор нутгийн иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ талаар тус сумын иргэд "Манай суманд 38 ширхэг уул уурхайн лиценз байна. Эдгээрийн 25 нь ашиглалтын лиценз бөгөөд үлдсэн 13 нь хайгуулынх. Өмнөговь аймгийн Гурван тэс сум уул уурхайгаас болоод бэлчээргүйдэж, малчдын амьдрал хүнд байна. 

Малчдын эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл алдагдаж байгаа учраас газар олгох эрхийг олгодог хүмүүст бодит байдал ямар байгаа вэ гэдгийг дуулгахаар ирсэн. Бид уурхайн үйл ажиллагаагаа зогсоох байх гэж тэвчиж зөндөө хүлээсэн.

Уул уурхайгаас болж Өмнөговь аймгийн Гурван тэс суманд бүтэн нутаг үлдэхгүй нь. Энэ нөхцөл байдлыг шийдвэр гаргах түвшний хүмүүс анхаарч шийдвэр гаргаасай. 

Нутаг орноо хамгаалахын тулд бид 20 сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлсөн. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост, Тосон Бумбын нурууг уул уурхайн компаниуд ухаж эхэлснийг зогсоохыг шаардаж байна" гэдгээ хэллээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52589
0 эможи
keyboard_arrow_up