COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр дулааны станц барина

2018 оны 1 сарын 17

Арвайхээр хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд дулааны станцтай болох нь хамгийн зөв шийдэл хэмээн үзэж, аймгийн удирдлагууд олон жилийн турш хөөцөлдөж байгаа юм.

Уг ажил энэ жил биеллээ олох нөхцөл бүрдэж, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулснаар БНСУ-ын Экспорт Импортын банкаар дамжуулан шийдвэрлэх боломжтой болж байна.

Энэ сарын 18-нд буюу маргааш БНСУ-ын Зөвлөх компаний ажилтнууд, Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, “Улаанбаатар дулаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг Арвайхээр хотод ажиллаж, Дулааны станцын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах юм. Үүний дараа хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, дулааны станцтай болох ажлын эхлэл тавигдана. Мөн агаар бохирдуулагч бусад хүчийн зүйлийг хамтад нь шийдвэрлэхийн тулд ард иргэдийн дунд санал асуулга явуулж байгаа юм.

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52490
0 эможи
keyboard_arrow_up