COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хордлого авсан байж болзошгүй өвчтнүүд нэмэгдэж байна гэв

2017 оны 12 сарын 01

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн зарим ажилтан өнгөрсөн шөнөөс хордлогын шинж тэмдэгтэйгээр эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж байгаа тухай мэдээлэл гараад буй. Харин тус аймгийн Эрүүл мэндийн төвөөс өгч байгаа мэдээллээр хордлогын шинж тэмдэгтэй өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаа аж. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зөвхөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтнууд өвдсөн тухай онцолж байгаа ч бусад хүнд үйлдвэр эрхлэгчдээс эхлээд ажилгүй иргэд ч ижил шинж тэмдэг илэрч байгаа гэнэ. Дархан-Уул аймгийн хэмжээнд богино хугацаанд тархаж буй энэ асуудлыг олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байгаа ч шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байна.

Тухайлбал, энэ жил ган гачиг болсонтой холбоотойгоор олон аймгийн малчид Дархан-Уул зэрэг отрын бүсүүд рүү малаа отроор оруулах болсон. Цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор сүүлийн хэдэн өдөрт отрын малыг олноор нь нядалж, худалдан борлуулж байгаа. Өмнө нь мэргэжилтнүүд ган гачгаас шалтгаалсан отор нь өвчтэй малаар дамжин малын өвчлөл газар авах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг сануулж байсан ч ган гачигтай бүсийн малчдыг чиглэсэн бодлого хэрэгжүүлээгүй өвөлтэй золгосон байна. Мөн энэ жил тарваган тахлын идэвхжлийн үе гэдгийг ч албаныхан хэлж байгаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50558
0 эможи
keyboard_arrow_up