COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Орхон аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ

2017 оны 11 сарын 30

Орхон аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Ихрүүд өчигдөр өглөө буюу 11 дүгээр сарын 29-ны өглөөний 8 цаг 40 минутад БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт мэндэлсэн байна. Ихрүүдийн нэг нь хүү, хоёр нь охин аж. Тэд 2 кг 200, 2 кг 150, 2 кг 140 граммын жинтэй төрсөн бөгөөд эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэнэ.

 Орхон аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ

Гурван ихрийн ээж Б.Солонго нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикд ажилладаг. Гурав дахь төрөлтөөрөө ийнхүү 3 ихэр хүүхэд төрүүлсэн байна. Энэ нь Орхон аймагт 3 ихэр хүүхэд төрсөн 2 дахь тохиолдол бөгөөд үүнээс 13 жилийн өмнө Орхон аймгийн иргэн н.Гэрэлмаа гурван ихэр охин төрүүлж байжээ. Мөн 2017 он гарснаас хойш аймгийн хэмжээнд 2338 эх амаржсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50512
1 эможи
keyboard_arrow_up