COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨВХӨН МОНГОЛД: УАЗ-469 машинд 36 хүүхэд багтаасан түүх

2017 оны 10 сарын 20

“Бидний цөөхөн Монголчууд” төслийнхөн Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд очжээ.

Arslan.mn

Энэ төсөл Монгол орноо нэг сум суурин үлдээлгүйгээр XXI зууны Монголчуудын ахуй амьдрал ба онгон дагшин байгаль, тэдгээрийн хоорондын шүтэлцээ, уламжлалт ёс, зан заншил, биет болон биет бус соёлын өв, угсаатан ястан тус бүрийн онцлог өнгө төрхийг орчин үеийн техник технологийг ашиглан баримтжуулж цогц архив бий болгож хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой.

Төслийнхний дуранд Улаанхус сумынхан хүүхдүүдээ цэцэрлэгтээ хүргэхээр хөдөлж буй хэсэг оржээ.

Фэйсбүүкт УАЗ-469 машинд 36 хүүхэд суулгаж буй бичлэг нэлээд их шэйрлэгдэж байсан нь саяхан. Тэгвэл тэрхүү бичлэгийг тус сумынхан хийсэн байна. Сүйхээтэй сумынхан олон улсын байгууллагаас хүүхдүүдээ зөөх автомашин хүсэхийн тулд тийнхүү бичлэг хийж тавьжээ. Бичлэгийг харсан "Талын нүүдэлчдийн эх булаг" ТББ гадаадын хөрөнгө оруулагч байгууллагатай холбож өгсөн байна. Улмаар олон улсын байгууллагаас сайн санаат хүмүүс тусламжийн гараа сунган, хүүхдүүдийг цэцэрлэгт нь хүргэх унааг өгчээ. Үнэндээ бол 36 хүүхдийг УАЗ-469 автомашинд суулгаж зөөсөн асуудал байхгүй ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48345
1 эможи
keyboard_arrow_up