COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Зүүнбүрэн, Шаамар, Цагаан нуур, Түшиг 4 сумыг дайран өнгөрөх 110 км авто замыг засмал болгоно гэж амласаар байх уу эрхэм гишүүд ээ?

2017 оны 10 сарын 06

Монгол Улсад эрүүл, аюулгүй хүнс нийлүүлдэг гол нутаг Сэлэнгэ аймаг гэдгийг хүн бүр мэднэ. Улаанбуудайн төмс хүнсний ногооны дийлэнхийг тээвэрлэдэг 110 км-ийн урттай зам тус аймгийн Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумын нутгийг дамнадаг. Гэвч энэ зам өнөөдөр их засварт оролгүй даруй 10 жил болжээ. Тус замыг 1983 оноос хойш огт их засвар хийгээгүй гэж тус замаар тээвэр хийдэг жолооч нар ярьж байсан юм. Тээвэр хийж байгаа жолооч нар хэлэхдээ 3-4 цаг явах боломжтой замаар хонон өнжин явж ялангуяа “Бороо цас ихтэй үед тээвэр хийхэд бэрхшээлтэй байдаг тухайгаа ч хэлж байлаа.

Тус замыг ухаж тэгшлэх бус шороо асган далан босгох учиртай. Аймаг, орон нутгаас жил бүрийн намар ургац хураах үеэр өнгөн хэсгээс нь хуссаар байгаад одоо газрын хөрснөөс доошоо 40 см хүртэл ухчихжээ. Сэлэнгэ аймгийн дөрвөн сумыг дамнасан 110 км замыг асфальтан зам болгох хүсэлт олон удаа гаргасан боловч шийдэлд өнөөг хүртэл хүрэхгүй байгааг аймгийн тус сумдын засаг дарга нар учирлаж байлаа.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47855
1 эможи
keyboard_arrow_up