COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эрээний боомтоор нэвтрэх бүх машиныг шалгана

2017 оны 9 сарын 02

БНХАУ-ын Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Замын цагдаа, Замын хяналт шалгалтын албатай хамтран энэ оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтэрч буй Монголын суудлын болон ачааны автомашинуудад үзлэг, шалгалт хийх болсноо мэдэгдлээ.Эрээн хотод зорчиж буй монгол иргэдийн автомашинууд, ялангуяа УАЗ-469 болон ачааны автомашинууд техникийн бүрэн байдлыг хангадаггүй, өнгө үзэмж муутай, даац хэтрүүлж хөдөлгөөнд оролцон замын хөдөлгөөнд саад учруулдаг зэргээс гадна мөн монгол жолооч нар замын хөдөлгөөний дүрэм, хууль тогтоомжийг зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргах явдал буурахгүй байгаатай холбогдуулан дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсноо Эрээн хотын захиргаанаас мэдэгдсэн байна. 

Удахгүй нэвтрэх энэхүү арга хэмжээгээр илэрсэн зөрчилд “БНХАУ-ын  Замын аюулгүй байдлын тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу 50-2000 юаниар торгох, 1-12 хүртэлх оноо хасах шийтгэл ногдуулах, улмаар ноцтой зөрчил гаргасан, оноо нь дууссан тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхгүй байх хүртэл хариуцлага тооцох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46625
0 эможи
keyboard_arrow_up