COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн МОБАЙЛ тоног төхөөрөмж гардуулж өглөө

2017 оны 7 сарын 26

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Солонгосын Олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төсөл 2 дахь жилдээ Монгол улсын сонгосон 8 аймаг /Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс Хөвсгөл/, 2 дүүргийн /Сүхбаатар, Чингэлтэй/ сонгогдсон сум, хорооны өрх, сумын эрүүл мэндийн төвд хэрэгжиж буй.

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэмэлт санхүүжилтээр Төв аймгийн Баянчандмань сум болон Говь-Алтай аймгийн Алтай суманд төслийг өргөжүүлэн хэрэгжүүлэхээр ашиглагдах мобайл тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө.

Төслийн хүрээнд зонхилон тохиолдох халдварт ба халдварт бус өвчний эрт илрүүлгийн үйл ажиллагааг зохион байгуулж, зорилтот бүлгийн хүн амын нийт 54000 иргэдэд (сонгогдсон нийт 12 газрын) эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг Wi-Fi холболт бүхий ЭКГ, ЭХО, даралт хэмжигч, GeneXpert, хурдавчилсан оношлуур зэрэг эрүүл мэндийн мобайл технологийг ашиглан хүргэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45335
0 эможи
keyboard_arrow_up