COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2015 оны 1 сарын 30

Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.01.23-2015.01.30/

 

МУБИС-ийн лицей сургуулийн захирал Д.Цэцэг: МУБИС-ийн лицейд 1-8 дугаар ангийн хүүхдүүд элсэх боломжтой

Манай сургуульд хүссэн бүхэн орох боломжтой.Хүүхдүүдэд шалгуур, босго тавихгүй байгаа.Өнгөрсөн намар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.Зар тавиулсны дагуу хүүхдүүд ирж ахлах ангийн нээн хичээллүүлсэн. Их сургуулийн харьяа учраас тусгай хөтөлбөрөөр хичээллэж байгаа. Өнөөдөр Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж болохгүй гэж. Яагаад бид үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлж болохгүй гэж. Ялангуяа, энэ сургуулийн эрдэмтэн багш нар дунд сургуулийн сурах бичиг, хөтөлбөр зохиодог.Тиймээс өөрийн их сургууль дээр энэ хөтөлбөрийг туршиж, хэрэгжүүлээд явах боломжтой. /Зууны мэдээ 2015.01.28 №18/

 

620 хүүхэд хоёр ээлжээр хичээллэх боломжтой болов

Улсын тэргүүний 58-р дугаар сургуулийн хичээлийн гуравдугаар байр ашиглалтад орж 1-5 ангийн 620 хүүхэд хоёр ээлжээр хичээллэх боломжтой боллоо. Тус сургууль 2014-2015 оны хичээлийн жилд дөрвөн ээлжээр ачаалалтай хичээллэдэг байжээ. Харин энэ удаа бага сургууль ашиглалтад орсноор хүүхдүүд тав тухтай орчинд хичээллэх боломж бүрджээ. /Зууны мэдээ 2015.01.28 №18/

Сэтгүүлч: Р.Оюун 

 

Энэ жил 12-р  ангийн анхны төгсөгчид элсэлтийн шалгалт өгнө

БШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төвийнхөн ирэх сарын 1-нээс элсэгчдээ албан ёсоор бүртгэж эхэлнэ. Жил бүр элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 1-нд эхлээд, дөрөвдүгээр сарын сүүлчээр дуусдаг. Энэ жил товлосон хугацаандаа бүртгэлээ эхлүүлэнэ. Одоогоор бэлтгэл ажил хэвийн явагдаж байна. Ирэх сарын эхээр бид холбогдох мэдээллээ хэвлэлийнхэнд дуулгана хэмээн албаныхан хэлж байна.Элсэгчдийн хувьд, энэ жил 12-р анги төгсөгчдийн анхны шалгалт тохиож буй онцлогтой жил юм.  Өөрөөр хэлбэл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 405 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлсэн./Зууны мэдээ 2015.01.28 №18/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16787
0 эможи
keyboard_arrow_up