ЭМДЕГ-ын албан хаагчид “Харилцааны ур чадвар” цахим сургалтад хамрагдлаа ЭМДЕГ-ын албан хаагчид “Харилцааны ур чадвар” цахим сургалтад хамрагдлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ-ын албан хаагчид “Харилцааны ур чадвар” цахим сургалтад хамрагдлаа

2021 оны 10 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдыг чадавхжуулах, ажлын бүтээмж, гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг чанаржуулах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас  “Төрийн албаны шинэтгэл, онол арга зүйн эх сурвалж” сэдэвт цуврал цахим сургалтуудыг долоо хоног бүрийн пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг.

Өнөөдөр тус сургалт “Харилцааны ур чадвар” сэдвийн дор зохион байгуулагдсан бөгөөд хичээлийг АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн эрхлэгч С.Наранчимэг удирдан төрийн албан хаагчийн бичгийн болон ярианы ур чадвар, биеийн хэлэмж, харилцагчаа сонсох, зөв харилцаа үүсгэх, эерэг хандлага зэрэг дэд сэдвийн хүрээнд ярилцсан юм.

Сургалтад ЭМДЕГ-ын нийт албан хаагчид болон бусад төрийн байгууллагуудын 1000 гаруй мэргэжилтэн, албан хаагчид хамрагдлаа.

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631834
0 эможи

ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up