ЭМЯ: Сүүлийн 24 цагт 2,225 хүн COVID-19 халдвараар өвчилж, 15 хүн нас баржээ ЭМЯ: Сүүлийн 24 цагт 2,225 хүн COVID-19 халдвараар өвчилж, 15 хүн нас баржээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 2,225 хүн COVID-19 халдвараар өвчилж, 15 хүн нас баржээ

2021 оны 10 сарын 05

Arslan.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2225 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс  724 тохиолдлоор их үзүүлэлт юм.

Шинээр илэрсэн тохиолдлын нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 1015 нь Улаанбаатар хотод, 1210 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт хамгийн олон буюу 196 тохиолдол батлагдсан байна.

Мөн хугацаанд 2269 иргэн эдгэрсэн бол 15 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1289  хүн нас бараад байна.

Одоогоор, коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд  22 214 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой  53 834 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631506
0 эможи

Манай Дундговь баларчээ
2021-10-05 15:59
Сонгуулийн хар гай
keyboard_arrow_up