СХД-ийн ЭМТ-ийн сүрьеэгийн диспансерт Сүрьеэтэй өвчтөнд “ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨРӨӨ“ нээгдлээ СХД-ийн ЭМТ-ийн сүрьеэгийн диспансерт Сүрьеэтэй өвчтөнд “ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨРӨӨ“ нээгдлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СХД-ийн ЭМТ-ийн сүрьеэгийн диспансерт Сүрьеэтэй өвчтөнд “ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨРӨӨ“ нээгдлээ

2021 оны 9 сарын 28

Arslan.mn

ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны албанаас санаачлан ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Сонгинохайрхан дүүргийн сүрьеэгийн диспансерт сүрьеэгээр өвчилсөн өвчтөн болон тэдний гэр бүлд нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөг тохижуулж тоног төхөөрөмж ханган нийлүүлж нээлтийн үйл ажиллагааг 2021 оны 9 сарын 27-нд зохион байгууллаа. 

Нээлтийн ажиллагаанд ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э. Оюунчимэг, ДЭМБ-ийн мэргэжилтэн П. Анузаяа, ЭМЯ-ны мэргэжилтэн С. Амарзаяа, СХД-ийн ЭМТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б. Батчимэг, амбулаторийн эрхлэгч Э. Алтанаа, сүрьеэгийн зохицуулагч эмч Ч. Отгонжаргал болон бусад эмч мэргэжилтнүүд, өвчтөний төлөөлөл оролцож сонгинохайрхан дүүргийн сүрьеэгийн өвчлөлийн байдал авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулан санал солилцлоо.  

Arslan.mn

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зөвлөгөө өгөх өрөөг тохижуулснаар эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний үеийн гаж нөлөөг бууруулах, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, өвчтөнд үүсч байгаа асуудал, сэтгэлийн дарамтыг бууруулах зорилгоор эмч мэргэжилтнүүдийн ярилцах орчныг бүрдүүлэх чухал холбогдолтой юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631310
0 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up