Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн салбар хүлээн авагч байгууллагын ээлжилт хурал боллоо Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн салбар хүлээн авагч байгууллагын ээлжилт хурал боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн салбар хүлээн авагч байгууллагын ээлжилт хурал боллоо

2021 оны 9 сарын 27

Arslan.mn

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн салбар хүлээн авагч байгууллагын ээлжилт хурал боллоо.

Хуралд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ЭМЯ-ны мэргэжилтэн С.Амарзаяа, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн зохицуулагч Н.Цогзолмаа, Төслийн хөтөлбөр зохицуулах нэгж, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Тандалт судалгааны алба, БЗДХ/ДОХ-ын тандалт судалгааны алба, ШШГЕГ-ын харьяа 429 дүгээр анги, “Монголын Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг” ТББ, “Монголын өрхийн анагаах ухааны эмч мэргэжилтнүүдийн холбоо” ТББ, “Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо” ТББ, “Монголын улаан загалмай нийгэмлэг” ҮХБ, “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ, “Залуус эрүүл мэнд” ТББ, “Төгс бүсгүйчүүд” ТББ-уудын захирлууд болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Энэ үеэр 2021 оны Сүрьеэгийн төслийн хэрэгжилтийн талаар Төслийн мэргэжилтэн С.Ганзаяа , ДОХ-ын төслийн 2021 оны хэрэгжилтийн талаар ДОХ-ын төслийн мэргэжилтэн Б.Номин-Эрдэнэ төслийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар тус тус илтгэл танилцууллаа.

Мөн Салбар хүлээн авагч байгууллагуудын удирдлагууд өөрсдийн үйл ажиллагааны талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631263
0 эможи

сүрьеэ
Глобаль сан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up