COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 23, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Зүрхний, гол судасны төрөлхийн гажиг засах мэс засалд 1.1 тэрбумын санхүүжилт олгожээ

админ
2021 оны 9 сарын 14

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоол хэрэгжиж энэ оны 3-р сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр хүүхдийн төрөлхийн гажиг засах бүх төрлийн мэс заслын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцаж иргэн-даатгуулагчдыг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс сэргийлж байна.

Тухайлбал, уруул тагнайн сэтэрхий, зүрхний болон гол судасны төрөлх гажиг, томоохон артер, вен, захын судасны гажиг, эр бэлэг эрхтний төрөлх гажиг, хоол боловсруулах тогтолцооны бусад төрөлх гажиг гэх мэт мэс заслын зардлыг иргэн-даатгуулагчаас хамтын төлбөр гаргахгүй байх зохицуулалтыг хийсэн. Эдгээр мэс заслууд нь 329 мянгаас 7 сая төгрөг хүртэлх үнэтэй бөгөөд бүх зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна.

Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш буюу хагас жилийн хугацаанд Зүрхний болон гол судасны төрөлхийн гажиг засах Q21 оношоор хийгдсэн нийт 168 хагалгаанд ЭМД-ын сангаас 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Тодруулбал, улсын эмнэлгийн 47 хагалгаанд 232,638,791 төгрөг, хувийн эмнэлэг /Сонгдо/ 121 хагалгаанд 949,798,619 төгрөгийн санхүүжилтийг тус тус шийдвэрлэн ажиллалаа гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

May be an image of text

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630921
0 эможи

ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up