УГТЭ: “Эмнэлгийн ажилчидын баярын өдөр“-өөр ажил үүргээрээ бусдыгаа манлайлан ажилласан эмч, ажилчидаа шагнаж, урамшууллаа УГТЭ: “Эмнэлгийн ажилчидын баярын өдөр“-өөр ажил үүргээрээ бусдыгаа манлайлан ажилласан эмч, ажилчидаа шагнаж, урамшууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УГТЭ: “Эмнэлгийн ажилчидын баярын өдөр“-өөр ажил үүргээрээ бусдыгаа манлайлан ажилласан эмч, ажилчидаа шагнаж, урамшууллаа

2021 оны 8 сарын 14

Arslan.mn

Өчигдөр буюу наймдугаар сарын 13-ны өдөр эмнэлгийн ажилчдын баяр болж өнгөрлөө. Энэ өдрийг тохиолдуулан Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн хамт олон цар тахлын нөхцөл байдалд ковид – 19-ийн эсрэг ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эмч, эмнэлгийн ажилчдаа урамшуулан шагнал гардуулах ёслол зохион байгуулжээ.  Шагналыг Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн захирал Ц. Төмөр-Очир болон Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал С. Наранцэцэг нар гардуулав.

Arslan.mn

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн захирал Ц. Төмөр-Очир: 

“Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногт эрүүл мэндийн салбарын ажилтнуудын өдөр тохиодог. Энэ хүнд нөхцөлд хүн ардынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй нийт ажилтнууддаа сэтгэлийн дэм өгөх зорилгоор шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. Ард иргэдийн эрүүл энхийн төлөө тасралтгүй үйл ажиллагааг хангахад маш олон арын алба ажиллаж байна. Энэ удаа арын албанд тасралтгүй ажиллаж байгаа 60 гаруй эмч, эмнэлгийн ажилчиддаа талархал илэрхийлж, хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлсан ажилчиддаа шагнаж урамжуулж байна.” хэмээлээ.

Энэ өдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Алтан Гадас одонгоор 3, ХХМ-р 2 эмч, ажилтан шагнуулсан бол Эрүүл мэндийн салбарын шагнал ЭХТА цол тэмдгээр 23, ЭМЯ-ны Жуух бичгээр 19 эмч, ажилтан тус тус шагнуулжээ.

 

Алтан гадас одон авсан ажилчид

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн  Чанар аюулгүй байдлын албаны дарга  Б. Одончимэг 

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн  Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Д. Энхболд  

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Бөөр диализ дотоод шүүрлийн төвийн их эмч Н. Нямдарь  

Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн ажилчид

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн албаны дарга  О. Урандэлгэр 

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийн сувилагч Б. Мөнхлхагва

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

  Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629811
6 эможи

Халиунаа
2021-08-18 22:10
Харвалтын тасаг болон Мэдрэлийн мэс заслын тасгийн хамт олонд баярладаг шүү
Зочин
2021-08-17 22:25
Энхболд, Нямдарь бусад шагнал хүртэгсэдэд бүгдэд нь баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
Ochirbat
2021-08-16 14:59
Altan gartai Enhbold emchdee bayr hurgej,hamgiin Sain saihniig husie!
Зочин
2021-08-16 11:18
3р эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн хамт олон маань багаараа мундаг сэтгэл сайтай хүнлэг чадварлаг шүү мөн миний ээжид дахин амьдрал бэлэглэсэн их эмч Эрдэнэбат нартаа мөн боолтын сувилагч Цэцэгмаа нартаа аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе та нар минь үнэхээрийн мундаг шүү баярлаж явдаг шүү ажлын амжилт хүсьe
Зочин
2021-08-15 23:08
tarhinii havdariin mes zasliin tasag bagaaraa toriin shagnal hurteh yostoi doo.tor tomor nuurtei gedgiig haruulj bna daa
keyboard_arrow_up