ЭМДЕГ: Хүрээ амаржих газрын эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллалаа ЭМДЕГ: Хүрээ амаржих газрын эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллалаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ: Хүрээ амаржих газрын эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллалаа

2021 оны 8 сарын 04

Arslan.mn

Өнөөдөр ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газар, Олон нийттэй харилцах хэлтэс хамтран Хүрээ амаржих газрын эмч, мэргэжилтнүүдэд ЭМД-ын үйл ажиллагаа болон шинэчлэлийн талаар цогц мэдлэг, мэдээлэл өгөх сургалтыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
ЭМД-ын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор иргэн, даатгуулагчдад шаардлагатай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үед нь шууд хүргэх зорилгоор ЭМДҮЗ-өөс 2021 онд 03-р тогтоолыг шинээр баталсан.
Тус тогтоолд жирэмсний хяналтын багцийг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцахаар зохицуулж эх хүүхдийг эрүүл мэндээс үүдэх санхүүгийн эрсдэлийг хамгаалж байна. Улмаар энэ оны 3 сараас эхлэн жирэмсэн эхчүүд харьяалал харгалзахгүй өөрт ойр байрлах ЭМД-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн эмнэлэгүүдээс сонголтоо хийн жирэмсний хяналтад орох боломжтой болсон.
Тогтоолыг хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо чухал байдаг учир эмч, мэргэжилтнүүдэд 2021 оны ЭМДҮЗ-ийн 03-р тогтоолыг танилцуулах, иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэхэмжлэх, оношийн хамааралтай бүлэг, өртгийн жинг тооцох болон тогтоолыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай зүйлсийн талаарх цогц мэдээллийг ЭМД-тай гэрээт байгууллагуудад тогтмол өгч, сургалт зохион байгуулан ажиллаж байгаа.
Та байгууллагынхаа ажилтан, албан хаагчдад ЭМД-тай холбоотой онлайн болон биечлэн сургалт авахыг хүсвэл ЭМДЕГ-ийн Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 дугаарт холбогдоорой.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629456
0 эможи

keyboard_arrow_up