ЭМДЕГ: 13А буюу өвчтөн шилжүүлэх маягтийг ямар үед ашиглах вэ? ЭМДЕГ: 13А буюу өвчтөн шилжүүлэх маягтийг ямар үед ашиглах вэ?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ: 13А буюу өвчтөн шилжүүлэх маягтийг ямар үед ашиглах вэ?

2021 оны 8 сарын 03

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэд, даатгуулагчдаас нийтлэг ирдэг асуултын дагуу бэлтгэн хүргэдэг “Нэг сэдэв-Нэг тайлбар” цуврал мэдээлэл хүргэж ажиллаж байна.

Тэгвэл энэ удаад 13А буюу өвчтөн шилжүүлэх маягтыг ямар үед ашигладаг талаар мэдээллийг өглөө.

13-ын А маягт нь иргэн, даатгуулагч эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагаас лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ авах тохиолдолд өвчтөний онош, эмчилгээний талаарх тэмдэглэл бүхий илгээх хуудас юм.

Даатгуулагч Амбулаториор эмчийн үзлэгт хамрагдахын тулд 13-ын А маягтыг авна.

Гэхдээ Амбулаторийн тусламж, үйлчилгээнд багтдаг жирэмсний хяналт, яаралтай болон түргэн тусламж, арьс, харшил, нүд, чих, хамар, хоолойн үзлэг, халдварт өвчин, сэтгэцийн эмгэг, осол гэмтлийн үед өвчтөн шилжүүлэх маягтгүйгээр дүүргийн нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн эмнэлгүүдэд шууд хандана.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
629415
1 эможи

ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up