COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 23, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Халдвараар хүндэрч, нас барж байгаа иргэдийн 86.5 хувь вакцинд хамрагдаагүй байна

админ
2021 оны 7 сарын 30

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Баттөр “Сүүлийн өдрүүдэд орон нутгийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Тодруулбал, сүүлийн 24 цагт нийт халдварын 30 хувь нь нийслэлд, орон нутагт 70 хувь нь илэрсэн.

Түүнчлэн Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Булган, Дархан зэрэг аймагт сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол тогтвортой нэмэгдэж байна. Баян-Өлгий аймаг саяхныг хүртэл тохиолдлын тоо багатай байсан ч сүүлийн өдрүүдэд нэмэгдсэн. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, аялал жуулчлалын бүс учир нийслэлээс зөөвөрлөгдсөн тохиолдол их гарч байж болзошгүй гэж таамаглаж байна. 

Бид дөрөвдүгээр сард 28 хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Энэ үед халдварын тохиолдол 300 илэрч байсан. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд халдварын тоо 398 бүртгэгдсэн. Энэ нь нийслэлд халдварын тохиолдол буурч байгаагийн илрэл юм.

Түүнчлэн 12-17 насны хүүхдүүдийн халдварын тохиолдол буурсан. Энэ нь вакцинжуулалтын нөлөөтэй холбоотой гэж үзэж байгаа. Эдгээр насны хүүхдүүдийн вакцинжуулалт 60 орчим хувьтай байна. Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварын тохиолдол мөн буурсан. Гэхдээ үүнийг шууд вакцинтай холбох боломжгүй. Учир нь нийт 4000 орчим жирэмсэн эмэгтэй л Ковид19-ийн эсрэг вакцинд хамрагдсан. 

Мөн нас баралтын хөдөлгөөнт дундаж буурсан. Гэхдээ орон нутагт халдварын улмаас нас баралт бүртгэгдэж эхэлсэн. Тодруулбал, өдөрт бүртгэгдэж буй нас баралтын 2-3 нь орон нутагт бүртгэгдэж байна.

Мөн халдварын хүндрэлээр нас барж байгаа хүмүүсийн 86.5 хувь нь вакцин хийлгээгүй хүмүүс байна” гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
3
wow an post
yay an post
2
sad an post
4
ouch an post
1
confuse an post
1
angry an post
4
629302
19 эможи

Зочин
2021-08-03 11:51
Мөнгө тарааж жүжиг хийлгүй , 2 хон сая хүндээ олигтой вагсин тариад өгчихгүй яав даа. Жирийн иргэд бид ёстой цөхөрч байна шүү дээ.
Зочин
2021-08-03 11:46
Баксин чинь худлаа байсан баина.бид тариуулсан ,одоо короноо тусаад маш их зовж баина . Дараа дараагийн ваксиныг тариуулж болохгүй шүү!!!
Шүүмжлэгч
2021-07-31 18:48
ХУДЛАА ШААГААД ЫАЙГААРАЙ! ХАРИН ЭСРГЭЭРЭЭ БАЙГАА ШҮҮ. БААХАН ХУЖАА ВАКЦИН ХИЙЖ ХҮМҮҮСЭЭ АЛААД БАЙЖ!!!!!!
Зочин
2021-07-30 15:29
Bitgii hudlaa yritsgaa tnar 3,4 gd tungaa shahah nuu medeellee dlgrngui bolgj chdhgui bj ard tumnii tolgoi erguulsn tur
keyboard_arrow_up