Гуравдугаар тун: Улс орнууд вакцинуудыг хольж хэрэглэхийг зөвшөөрч байна Гуравдугаар тун: Улс орнууд вакцинуудыг хольж хэрэглэхийг зөвшөөрч байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гуравдугаар тун: Улс орнууд вакцинуудыг хольж хэрэглэхийг зөвшөөрч байна

2021 оны 7 сарын 28

Arslan.mn

Манай улс коронавирусын эсрэг вакцины гуравдугаар тун тарихаар судалж эхэлсэн. Эрүүл мэндийн сайдын хэлснээр гурав дахь тунг наймдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөжээ. Харин вакцины төрлөөс хамаарч гурав дахь тунг ямар вакцинаар хийх нь тодорхойгүй байгаа юм. Тэгвэл улс орнууд гурав дахь тунг хийхдээ ямар бодлого баримталж байгааг хүргэе.

ЯАГААД ВАКЦИНЫ ГУРАВ ДАХЬ  ТУН ГАРЧ ИРЭВ?

-АНУ-ын  Өвчний хяналт, сэргийлэлтийн төв COVID-19-ын эсрэг вакциныг гурван тунгаар таривал дархлаа суларсан хүмүүсийг үргэлжлүүлэн хамгаалж чадах эсэх талаар хэлэлцэж байна. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн хэлснээр вакцины хоёр тунд хамрагдсан хэрнээ халдвар туссан хүмүүсийн дийлэнх нь дархлаа султай байжээ. Төвийн эмч нар дахиад нэг тун хийлгэх нь тустай байж болно гэж үзжээ. Мөн “Харамсалтай нь дархлаа нь суларсан хүмүүс COVID-19-өөс бүрэн хамгаалагдаж чаддагүй гэсэн нотлох баримтууд олдсоор байна” гэж Далласын Нийтийн эрүүл мэндийн сургуулийн эмч Катерин Жетелина хэллээ.

Файзер ба Модерна вакцин энгийн хүмүүст 95 хувь хамгаалалт үүсгэж байгаа боловч эрсдэлд байгаа хүмүүст үр нөлөө нь 20 хувиар буурч болно гэж эмч нар мэдэгдэв. “Энэ нь ялангуяа эрхтэн шилжүүлэх хагалгаанд орсон, хорт хавдартай  болон дархлаа сулруулдаг эм бэлдмэл хэрэглэсэн хүмүүст тохиолдох бөгөөд тэд бүрэн хамгаалагдаж чадаагүй гэсэн үг” гэж Жетелина тайлбарлав.

ЯМАР УЛСУУД ГУРАВДУГААР ТУНГ ТАРИУЛЖ БАЙНА ВЭ?

Франц, Израйл улс эрсдэлд байгаа хүмүүст нэмэлт тунг тарьж эхэлсэн бол Их Британи улс энэ талаар хэлэлцэж байна. Энэ үеэр АНУ-д хорт хавдрыг давсан, эрхтэн суулгуулсан хүмүүст гурав дахь тунг зөвшөөрөхийг шаардаж буйгаа илэрхийлж байна. “Өргөст эсрэг биетийн шинжилгээнд миний биен дэх эсрэг биет тэг түвшинд байна гэж гарсан. Над шиг эрсдэлд байгаа хүмүүст нэмэлт тун хийх нь аминд орох хамгаалалт байна гэдгийг бид бүгд мэдэж буй” хэмээн бөөр шилжүүлэн суулгуулсан Роберт Мнүкин ярьжээ.

Баасан гарагт АНУ-ын Засгийн газар Файзераас  200 сая тунг худалдан авах болсныг зарласан. Энэ нь Америк иргэн бүрт хоёр тун вакцин өгөх тооноос өмнөх худалдан авсан вакцинтай нийлээд хэт давж байгаа юм. Гэхдээ нэмэлт тун хийхэд зориулсан гэж дурьдаагүй бөгөөд АНУ-г дараа жил вакцинаар тасралтгүй хангахад тустай гэж мэдэгджээ. Гэхдээ АНУ-н Засгийн газар Файзер, Модерна хоёрыг нийлүүлээд нийт 600 сая вакцин аль хэдийн авчихсан бөгөөд энэ нь АНУ-н бүх иргэдийг вакцинжуулахад хангалттай юм. Иймээс шинэ худалдан авсан вакцинууд АНУ-д хэрвээ эрх мэдэлтнүүд гурав дахь тунг тарих зөвшөөрөл өгвөл хийгдэхээр төлөвлөгдөж байгаа гэсэн таамаглал байна

Орос оронд одоогоор гуравдагч тунг эхлүүлэх шийдвэр гараагүй байна. Гэхдээ Оросын улсын эмийн бүртгэлээс Оросын Спутник V вакциныг Британийн Астразенека вакцинтай хольж тариулах эмнэлзүйн туршилтыг өчигдөр зөвшөөрөв. Уг туршилтыг 2022 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлүүлэх ажээ. Астразенека, Спутник  V хоёул хоёр тунгаар олгогддог. Гэхдээ спутник V вакцин хоёр тундаа өөр вирусын вектор ашигладаг аж. Вирусын вектор гэгч нь хувиргасан вирусыг тээвэрлэгч болгон ашиглаж, биеийн дархлааг чангалах генетикийн мэдээллийг зөөвөрлөдөг. Астразенека, Спутник V вакциныг хольж хэрэглэх туршилтыг аль хэдийн Азербайжан, АНЭУ, Беларуст зөвшөөрсөн байна. 

Канадын Кэбэк мужид Астразенека вакцинд бүрэн хамрагдсан иргэд дамжуулагч РНХ-ээр гаргаж авсан вакцинаар гуравдугаар тунг хийлгэхийг зөвшөөрөв. Ингэхдээ албан тушаалтнууд  уг тунг зөвхөн гадаад руу зайлшгүй зорчих шаардлагатай байгаа хүмүүст олгоно гэв. Харин Файзер вакцины компани энэ долоо хоногт вакцины гуравдугаар тунг олгох талаар зөвшөөрөл авахаар мэдүүлсэн байна. Тэр болтол гуравдагч тун нэрийн дор вакцины захиалга авахгүй хүлээгдэх болно.

НЭМЭЛТ ТУНГ ӨӨР ВАКЦИНААР ХИЙЛГЭЖ БОЛОХ УУ?

АНУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс вакцинаа хольж, солихоор зорьж байгаа хүмүүст “Хэрэггүй” гэж зөвлөж байна. Үүний учир нь үр дүнд нь юу болох талаар судалгаа, нотлох баримт дутмаг байгаатай холбоотой гэж үзэж байгаа.

Харин Их британийн Оксфордын их сургуулийн сүүлийн судалгаагаар Астразенека вакциныг Файзерын вакцинтай хэрэглэвэл вирусын эсрэг хүчтэй дархлааны хариу үйлдэл тогтож байна гэжээ. “Эдгээр судалгаан дээр үндэслэвэл, Жонсон Жонсон тариулсан хүмүүст Файзер, Астразенека тариулах нь аюулгүй” гэж Гупта хэлэв.

Одоогоор Бахрайн, Бутан, Канад, Итали, Өмнөд Солонгос, Тайланд, АНЭУ зэрэг улс вакциныг хольж хэрэглэхийг зөвшөөрсөн бодлого баримталж байна.  Мөн өнөөг хүртэлх судалгаагаар вакцинуудыг хольж хэрэглэх нь ямар нэг сөрөг нөлөө дагуулна гэсэн баримт алга байна. Дэлхийн томоохон судалгааны баазууд Их британи, АНУ, Герман зэрэг орнуудад байрладаг бөгөөд тэдгээр оронд голчлон Астразенека, Файзер, Жонсон Жонсон вакцинуудыг, мөн Орос оронд зөвхөн Спутник V вакциныг эхний ээлжинд олонд түгээсэн учир Синофарм, Вероселл зэрэг БНХАУ-н вакциныг бусад вакцинтай холиход ямар үр дүн гардаг талаар баттай судалгаа одоогоор олонд дэлгэгдээгүй байна.

 

 

Г.Мичидмаа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629204
0 эможи

we
2021-08-04 14:07
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 520,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
we
2021-08-04 14:07
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 520,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
Зочин
2021-07-28 10:27
холимог хуурга шиг юм болох н нээ
keyboard_arrow_up