ЭМЯ: Covid-19 халдварын тархалт буурах хандлагатай байна ЭМЯ: Covid-19 халдварын тархалт буурах хандлагатай байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Covid-19 халдварын тархалт буурах хандлагатай байна

2021 оны 7 сарын 17

 

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.07.17/ мэдээлэл хийлээ.

Он гарснаас хойш Монгол Улсад цар тахлын хоёр давалгаа дэгдсэн гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Ж.Байгалмаа хэлэв. Тэрбээр “Covid-19 халдварын оргил үед зургадугаар сарын 20-ны үеэр ажиглагдсан бол одоогоор буурах хандлагатай байна. Ялангуяа сүүлийн зургадугаар сарын давалгаанд өвчлөлийн 45 хувь нь орон нутагт, 55 хувь нь Улаанбаатарт бүртгэгджээ. Энэ нь өмнөх давалгаатай харьцуулахад аймаг орон нутагт өвчлөл илүү нэмэгдсэн байна.

Он гарснаас хойш 3.4 сая иргэнд PCR шинжилгээ хийсэн. Хүн амын хөл хөдөлгөөн сүүлийн долоо хоногт бага зэрэг ихэссэн ч халдварын тархалт буурсан байна”  гэлээ.

Баяр наадмын амралтын өдрүүдэд хотоос гарах хөдөлгөөн ихэссэн нь орон нутагт өвчлөл нэмэгдэж болзошгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
628905
1 эможи

Иргэн
2021-07-17 16:17
Цөөхөн хүн шинжилгээ өгч байгаа болохоор буураад байгаа юм шиг харагдаж байгаа байлгүй дээ. Арслан сайтад 1295 хүн ковид илэрснийг 295 гэж буруу мэдээлж байгаа нь харамсалтай байна.
vnen
2021-07-17 13:35
2 тунгааа хиилгэсэн хүмүүс чинь яагаад энэ хужааагииин тараасан ковитоор тусаад байна 2 тунгиинхан хөдөөгүүр тараагаад баына уу малуудаа
keyboard_arrow_up