Баяр наадмын өдрүүдэд 2000 гаруй хүн ГССҮТ-д хандаж, яаралтай тусламж үйлчилгээ авчээ Баяр наадмын өдрүүдэд 2000 гаруй хүн ГССҮТ-д хандаж, яаралтай тусламж үйлчилгээ авчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Баяр наадмын өдрүүдэд 2000 гаруй хүн ГССҮТ-д хандаж, яаралтай тусламж үйлчилгээ авчээ

2021 оны 7 сарын 16

Arslan.mn

Баяр наадмын өдрүүдэд авто болон ахуйн хүрээний ослоор 2000 гаруй хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандаж, яаралтай тусламж үйлчилгээ авчээ. 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн жижүүрийн их эмч Б.Батзориг "Гэмтэл согог судлалын үндэсний төвд баярын өдрүүдээр 24.00 цагийн яаралтай тусламжийг үзүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Жирийн өдрүүдэд хоногтоо 300-350 хүнд үйлчилдэг бол урин дулаан цаг эхлэх үед, тэр дундаа баяр наадмын үеэр энэ тоо 450-500-д хүрдэг. Тэдний дийлэнх нь зам тээврийн осол болон явган болон сандлаас унах, түлэгдэх, амьгүй зүйлд өртөх, хүүхдүүд тоглоом, дугуйнаас унах зэрэг анхаарал болгоомжгүйн улмаас ахуйн хүрээнд бэртдэг. Харин баяр наадмын өдрүүдэд хөдөө орон нутгийн замд гэр бүлээрээ авто осолд орж гэмтэх, мөн согтуугаар хүчирхийлэл үйлдэхтэй холбоотой гэмтлүүд их гарч байна" гэлээ.

Сүүлийн үед аялал зугаалгын үеэрээ иргэд газанд түлэгдэх, мөн автомашины арын суудлын зорчигч бүс зүүгээгүйн улмаас шидэгдэж хүндээр бэртэх, цаашлаад амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Түүнчлэн барилга байшиндаа засвар хийх үеэрээ гар, хөлөө зүсэх, шөрмөсөө таслах зэрэг бэртлүүд ч олширсон. Тиймээс жижиг мэт боловч таныг болон хайртай дотны хүмүүсийг тань хамгаалах наад захын аюулгүйн дүрмээ сахихыг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.

Мөн баярын өдрүүдэд тус эмнэлгийн ачаалал эрс өсч, Яаралтай тусламжийн төвөөр үйлчлүүлэх хүний тоо ердийнхөөс 100-150 хүнээр нэмэгдсэн гэж  тус эмнэлгийн эмч нар хэлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628870
0 эможи

keyboard_arrow_up