УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очироор ахлуулсан баг “УЛААН БҮС“-д ажиллаж, эмч ажилтнуудынхаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэв УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очироор ахлуулсан баг “УЛААН БҮС“-д ажиллаж, эмч ажилтнуудынхаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очироор ахлуулсан баг “УЛААН БҮС“-д ажиллаж, эмч ажилтнуудынхаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэв

2021 оны 7 сарын 11

Arslan.mn

УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир, Уушги судлалын тасгийн их эмч Д.Мөнх-Эрдэнэ, тархвар судлаач эмч Ж.Танан-Эрдэнэ, Э.Аюуш нарын хамт ээлжит удаагаа ковидын эрчимт эмчилгээний тасаг болон тусгаарлан эмчлэх (U1,2,3) тасгуудад ажиллаа. 

Энэ хугацаанд U1,2,3 тасгуудад хэвтэн эмчлүүлж буй 101 эмчлүүлэгчдийн оношилгоо эмчилгээний байдалтай нэг бүрчлэн танилцаж хүндрэх магадлалтай болон хүнд, маш хүнд хүмүүсийн эмчилгээний менежментийн талаар газар дээр нь багаар хэлэлцэн шийдвэрлэв. 

U1,2,3 тасгуудад ажиллаж буй эмч, ажилтнуудын санал сэтгэгдлийг сонсч нэн шаардлагатай шийдвэрлэх асуудлыг газар дээр нь хэлэлцэн ажил хариуцсан холбогдох албан тушаалтныг үүрэгжүүлж, эргэн мэдээллэхийг даалгав. 

Arslan.mn

Ажлын хэсэг U1 тасагт ажиллаж байх хугацаанд цахилгааны тасалдал үүссэн боловч тус эмнэлэг цахилгааны нөөц эх үүсвэр болох дизель генератортай тул цахилгааны саатал гаралгүйгээр 1-2 секундийн дотор нөөц эх үүсвэрт холбогдсоноор эрчим хүчний саатал доголдолгүй ажиллах боломжтойг газар дээр нь биечлэн мэдэрч харсныг онцолж байна. 

U1,2,3 тасагт эмчлүүлж буй нийт эмчлүүлэгчид тус эмнэлгийн тусламж үйлчилгээнд туйлын сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байна.  

О.Мөнхбат эмчтэй U1 тасаг, Ц.Наранцацрал эмчтэй U2 тасаг, П.Бурмаа эмчтэй U3 тасгийн эмч мэргэжилтний багууд хариуцлагатай сайн ажиллаж байгаад эмнэлгийн захиргаа хамт олны талархал дэвшүүлж эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628757
9 эможи

Зочин
2021-07-14 06:06
улаан бүсэд ажиллаж байгаа ажидчидаа сонсдог мундаг удирдагч юм ооо.гоеийн
Б.Цог-Очир
2021-07-13 08:14
Ц.Төмөр-Очир эмч түүний баг хамт олон үнхээр хүний төлөө ажиллаж байна та нартаа амжилт хүсэн ерөөе Ийм эгэл баатруудыг шагнаж урамшуулах хэрэгтэй
Үйлчлүүлэгч
2021-07-12 12:27
Удирдлага, улаан бүсэд ажиллагсад сайн ажиллаж байгаад талархъя.Амбулаторийн эмч нар чагнаж, барьж тэмтэрч үзэх нь бүү хэл зайнаас харьцаж, дотор зүрх судасны эмч нар хүртэл амин үзүүлэлт үздэггүй болоод хэдэн жил боллоо. Өвчтөн хэд хоногийн өмнөөс дугаар авч ЭМД-с төлбөр аваад үзлэг хийхгүй, зовиурыг хайхрамжгүй сонсоод эм бичсэн болдог эмч олон. Сэтгэл маш их дундуур байдаг.
б
2021-07-12 11:41
бөөн сүр жүжиг нэрд гарах суудалдаа үлдэх шоуу лалрууд зүгэээр тэр цалингииг 2дахин нэмээчдэээ
зочин
2021-07-11 12:15
Орчин үеийн, мэдрэмжтэй зөв сэтгэлгээтэй захирал шүү Төмөр Очир
Иргэн
2021-07-11 12:12
Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагч нар маань харилцан адилгүй ажиллаж байгаа шүү. Амиа бодсон арчаагүй зантай, эмчлүүлэгчээсээ халдвар авчихна гээд судалгаа хийдэггүй, чагнаж, тэмтэрч үздэггүй эмч байсан шүү. Сайн нэртэй эмнэлэг, сайн дарга эмч Сувилагчийн далбаан дор чадваргүй эмч сувилагч нар бий болсон байлаа шүү. Олон хүний амийг аварсан зүйлстэй эмч сувилагч ажилчдад баяр хүргэе
Зочин
2021-07-11 12:00
Харин ТӨМӨР ОЧИР ЗАХИОАЛ ЧИНЬ ЖИНЭХЭН УДИРДАГЧ ФРОНТ ДЭЭР ТУЛААНД ХАМТ УДИРДАГЧ БАЙНА БАЯР ХҮРГЭЕ
УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up