УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир  “УЛААН БҮС“-д ажиллаж, эмч ажилтнуудынхаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэв УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир “УЛААН БҮС“-д ажиллаж, эмч ажилтнуудынхаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир “УЛААН БҮС“-д ажиллаж, эмч ажилтнуудынхаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэв

2021 оны 7 сарын 01

Arslan.mn

Улсын Эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир Сувилахуйн албаны дарга, арга зүйч болон тархвар судлаачийн багийн хамт тус эмнэлгийн ковидын эрчимт эмчилгээний тасаг болон тусгаарлан эмчлэх (U1, 2, 3 тасгуудад) 3 дахь удаагаа орж ажиллалаа.

Энэе үеэр Ковидын тасгуудад эмчлүүлж байгаа эмчлүүлэгчдийн үзүүлж буй тусламж үйлчилгээ, эм тариа, хоолны хангалт, хүнд эмчлүүлэгчдийн асаргаа сувилгаа, халдвар хамгааллын зэрэг олон чиглэлээр хяналт хийж, эмчлүүлэгчдийг үзэж үүрэг чиглэл өглөө.

Мөн Ковидын тасгуудад ажиллаж буй эмч ажилтнуудынхаа ажлын нөхцөл байдалтай дахин танилцаж ажилчдынхаа санал сэтгэгдлийг сонсч, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.

Arslan.mn

Энэ удаагийн хяналт үзлэгийн хүрээнд Ковидын тасгуудад эмчлэгдэж байгаа 91 эмчлүүлэгч нэг бүрийг үзэж, оношилгоо, эмчилгээний явцад зөвлөгөө өгөв. Мөн дээрх тасгуудад эмчлүүлж буй өөрийн эмнэлгийн ажилтнуудтайгаа биечлэн уулзаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, санал хүсэлтийг сонсч ярилцав.

Түүнчлэн энэ үеэр Ц.Төмөр-Очирийн зүгээс "Улаан бүс"-д өндөр хариуцлагатай үүрэг хүлээн ажиллаж буй эмч, ажилтнууддаа эмнэлгийн захиргаа, хамт олны нэрийн өмнөөс эрүүл энхийг хүсч чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийллээ.

Arslan.mn

Ковидын тасгуудад эмчлүүлж буй нийт эмчлүүлэгчид тус эмнэлгийн үйл ажиллагаанд сэтгэл бүрэн ханамжтай байгаагаа илэрхийлж эмч, сувилагч нартаа баярласан талархсанаа уламжлав.

Тус эмнэлэг дотоод үйл ажиллагааныхаа хүрээнд эмнэлзүйн зөвлөх багийг томилон ажиллуулж 7 хоног бүр хүндэвтэр, хүнд, нэн хүнд эмчлүүлэгчдийнхээ оношилгоо эмчилгээний асуудлыг тухай бүр нь ярилцан шийдвэрлэж Ковидын тусламж үйлчилгээний бүхий л чиглэлд хяналт тавин ажиллаж байна.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
628456
3 эможи

зочин
2021-07-07 02:13
Төмөр Очир бол шинэлэг сэтгэлгээтэй сайн захирал, тэгээд ч өөрөө уушигны эмч болохоор ковидын талаар сайн мэдэх байх
Ц.Төмөр-Очир
УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up