COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.Бэгзсүрэн: Яаралтай хөл хорихгүй бол эмнэлгийн ачаалал ДОЛООДУГААР САРД оргилдоо хүрч, нас баралт ихэснэ

админ
2021 оны 6 сарын 22

Arslan.mn

ЭМЯ-ны мэдээллийн цагийн үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтэдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн цар тахлын нөхцөл байдлын  талаар мэдээллийг өглөө.

Тэрбээр “Эрдэмтдийн зөвлөл одоогийн нөхцөл байдал дээр тооцоолж үзээд  долоодугаар сарын 1-нд хөл хорио тогтоох тооцооллыг Засгийн газарт хүргүүлсэн. Одоогийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох нь зүйтэй хэмээн үзэж зөвлөмжийг хүргүүлсэн. Өмнө нь зургаадугаар сарын 15-нд халдварын тохиолдол буурах тухай тооцоолол гарсан ч зарим төрлийн үйл ажиллагаанаас болоод үр дүнд хүрсэнгүй.  

Хэрвээ хөл хорихгүйгээр цааш явбал эрүүл мэндийн салбар, эмнэлгийн ачаалал долдугаар сард оргилдоо хүрч, нас баралт их бүртгэгдэх болно. Тийм учраас эмнэлгийн ачааллыг бага ч гэсэн бууруулж, арай цөөн нас баралттай байхын тулд хөл хорих хэрэгтэй. Иймээс хөл хорио тогтоох саналыг хүргүүлсэн.

Бид хөл хорихгүй явбал 2021 оны арвандугаар сарын 1-н гэхэд халдварын тоо дээд хязгаар нь 220 мянга болно. Харин 10-16 хоногийн хөл хорио тогтоовол аравдугаар сарын 1 гэхэд 170-180 мянга  хүртэл буурах тооцоолол гарсан.

Нас баралт 1000-д хүрэх эрсдэл бий. Долоодугаар сарын эхээр нас барсан хүний тоо нэмэгдэнэ. Хөл хорио тогтоовол наймдугаар сард халдварын тохиолдлын тоо буурна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
628073
5 эможи

Зочин
2021-06-22 22:37
Одоо болиочээ монголчууд зуны 3 сард л ажил хийдэг ш дэа одоо хөл хорихоор ирэх намар өвөл хүмүүс өвчнөөс гадна маш их хохирол амсана
зочин
2021-06-22 16:13
одоо болье бид цаашид амьдарна шүү дээ цалин мөнгөгүй хэцүү бнаа зөндөөн хорилоо Тэгээд корона харин улам их гараад бгаа бишүү та нар хариуцлагаа ХБатулга Хүрэлсүхээс нэх за
Зочин
2021-06-22 15:27
Эрдэмтэн гээд байсан чинь нэг ийм хошгогны баас байсан юм уу? Хэрвээ хөл хорих гэж байгаа бол энэ ямарч үр ашиггүй Вакцинжуулалтаа зогсоо, Хөл Хорьж ард иргэдээ хохироох гэж байгаа бол хуцваа шүү, адилхан л хандья,ард түмнээ бодохгүй бол та нарт захирагдаад зуслан гарч очиж чадахгүй суух уу, хуцваа адилхан шүү
Сонгуулийг үзэн ядаж байна
2021-06-22 13:13
Үзэн ядаж байна
keyboard_arrow_up