Сүүлийн хоногт орон нутагт хоногт 310 тохиолдол бүртгэгдэж, ХАЛДВАР ОГЦОМ нэмэгдлээ Сүүлийн хоногт орон нутагт хоногт 310 тохиолдол бүртгэгдэж, ХАЛДВАР ОГЦОМ нэмэгдлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сүүлийн хоногт орон нутагт хоногт 310 тохиолдол бүртгэгдэж, ХАЛДВАР ОГЦОМ нэмэгдлээ

2021 оны 6 сарын 07

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

Өнгөрөгч 24 цагт 6248 хүнээс шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1177 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 66.443 болж байна.

Мөн хугацаанд ковидын улмаас 2 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 313 боллоо.

Сүүлийн 24 цагт 300 хүн эдгэрснээр улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 54.081 болж байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатар-867 (58.395)
  • Орон нутаг-310 (7315) Орон нутагт халдвар огцом нэмэгдэж байгаа хэд хэдэн шалтгаан байна.

Улаанбүс болох Улаанбаатараас орон нутаг руу явж байгаа иргэдийн хөдөлгөөнтэй холбоотой тохиолдлууд байна. Мөн орон нутгийн кластер голомтуудаас тархаж байгаа халдваруудын тохиолдол нөлөөлж байна. Нөгөө талаас орон нутгийн зарим иргэн халдвар хамгааллын дэглэм барихгүй байх дутагдал байна гэдгийг ЭМЯ-аас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627591
0 эможи

keyboard_arrow_up